GAIN дугуйлан нь "Вэб урлахуй", "Программчлал" гэсэн хоёр төрлөөр хичээллэдэг. Хичээл
ордог 6-12-р ангийн сурагчдаас МХТ-д сонирхолтой сурагчдыг сонгож. Жилдээ дундажаар 21 сурагчтайгаар хагас сайнд 9-13 цагийн хооронд тогтмол хичээллэдэг. Мөн дугуйлангийн сурагчид өөрсдөө тухайн жилдээ судлах программ болон сэдэвээ сонгож, бүтээлээ хийхдээ дараах шаардлагуудыг баримталдаг.
Үүнд:
1. Асуудал болон хэрэгцээгээ
илрүүлэх
2. Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ
хийх
3. Дизайны шинэ санаа шийдэл гаргах
4. Бүтээх, хөгжүүлэх
5 Үнэлэх, үр дүнгээ танилцуулах