УС ХЭРЭГЛЭЭ
Хүн амын болон мал
аж ахуйн ус хэрэглээг дараах
байдлаар ангилж болно. Үүнд:
Хотын хүн амын ус хэрэглээг:
·
Орон сууцанд оршин
суудаг иргэдийн ус хэрэглээ /200 литр/,
·
Гэр хороолол дахь
зөөврийн ус хэрэглэдэг /6-8
литр/,
·
Төвлөрсөн шугамнаас
ус хэрэглэдэг иргдийн /7-9 литр/,
·
Зуслан, хувийн
орон сууцтай иргэдийн ус хэрэглээ /5-6 литр/,
·
Мал бүхий болон
бага хэмжээний газар таралан
эрхлэгч иргэдийн
/судалгаа байхгүй /
Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн ус хэрэглээ:
Орон сууцанд оршин суудаг нэг иргэн 1998 онд 450 литр ус хэрэглэж байсан бол 2011 онд 200 гаруй литр буюу ус хэрэглээ 2 дахин буурсаныг судалгаагаар тогтоосон байна. Энэхүү бодит үр дүн эх үүсвэрээс хэрэглэх усны хэмжээг 2 дахин бууруулсан, энэ хэмжээгээр бусад өсөн нэмэгдэх хэрэглээг усаар хангах боломжийг бүрдүүлсэн. Хүн амын тоо нь өөрөө ус хэрэглээг тодорхойлдог үндсэн үзүүлэлт. Нийслэл хотын хүн ам хэдий олон байна, ус хэрэглээ төдий чинээ их болно. Хотын хүн амын тоо өдгөө 1.3 сая болсон, бараг 60 хувийн ус хэрэглээ ихээхэн доогуур түвшинд байгаа. Иймээс иргэдийн одоогийн ус хэрэглээг нэмэгдүүлэх арга бол орон сууцжуулах, Энэ нь нэг иргэний хоногийн дундаж ус хэрэглээ 7-9 литр байгааг доод тал нь 150 литр болгох шаардлага гарч ирнэ. Одоогийн ус хэрэглээг 16-20 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй болно.
Хөдөөд 211 оны байдлаар:
инженерийн хийцтэй 13678 худаг,
энгийн уурхайн
25953 худагтай,
Малчдын өвөлжөө,
хаваржаанд гар худгийн 70 гаруй , инженерийн хийцтэй худгийн 30 гаруй
хувь нь ашиглагдаж 25 гаруй сая малыг усаар хангах ба бусад мал сүрэг
нь цас, мөсний усаар ундаалдаг.
Зун, намрын бэлчээрт инженерийн хийцтэй худгийн 60 гаруй, гар худгийн 30 гаруй хувь ашиглагдаж 30 орчим сая малыг
усаар хангадаг. Үлдэж байгаа мал сүрэг
гол, горхи, борооны тогтсон
усаар ундаалдаг.
Манай улс 40 саяас дээш толгой малтай байхад жилийн усны хэрэгцээ 100 сая.м3 - ээс давж байдаг. Харин малчин өрхийн ус хэрэглээ 3,0 сая.м3 орчим, хөдөөгийн зарим малчин өрхийн ус хэрэглээ туйлын бага өдөрт 10 литр хүрдэггүй,
ДҮГНЭЛТ
МЭДЛЭГЭЭ БАТАТГАХ ХЭСЭГ: ДООРХ ХОЛБООСЫГ ХУУЛААД ХӨТӨЧ ПРОГРАММ АЖИЛЛУУЛАН БАТАТГАЛ ХЭСГИЙГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ.
https://medle.mn/classes/7/courses/100001111824497/lessons/100001113472146/100002702771373