Бие даалт дээр тавигдах шаардлага:
- Бие даалтын хугацаа 14 хоног, хагас сайнд мэдээллийн технологийн кабинет 11-14 цагийн хооронд нээлттэй.
- Бодолтыг А4 цаас өгүүлбэртэй цуг гараар цэвэр бичнэ. Өгүүлбэр болон муухай бичсэн тохиолдолд оноог хасна.
- Хугацаа хэтэрвэл оноог хасна нийт 36 оноог цуглууна.
- Улирлын эцэст түүвэр байдлаар 3 бодлогоор шалгалт авах тул сурагчид маш сайн ойлгоно уу?
Good luck
1. Өгөгдсөн хоёр тооны нийлбэр, үржвэр, ялгавар, ноогдворыг тус бүр нэг нэг мөрөнд хэвлэ.
2. a, b талтай тэгш өнцөгт гурвалжны талбай, периметрийг олох
3. (x1, y1), (x2, y2) координаттай цэгүүдийн хоорондох зайг олж хэвлэх программ бичнэ үү.
4. R радиустай бөмбөлөгийн эзлэхүүнийг олох
5. A тооноос куб язгуур гаргах
6. Өгөгдсөн хоёр оронтой тооны цифрүүдийн нийлбэрийг олно уу?
7. Квадратын талын урт өгөгдсөн бол талбай ба периметрийг ол.
8. Өгсөн тоо 2 ба 3-т зэрэгт хуваагдах эсэхийг тогтоо
9. Тоон үнэлгээг өгөгдөхөд үсгэн үнэлгээг хэвлэ. Жишээ нь 85 бол B гэж хэвлэнэ.
10. Тэгш өнцөгтийн урт ба өргөн болох х, у тоонууды өгөгдөв. Тэгвэл уг талууд тэнцүү бол "Kvadrat", үгүй бол "Tegsh untsugt" гэж хэвлэнэ.
11. Гарагийн дугаар болох [1,7] өгөгдөхөд гарагийн нэрийг хэвлэ. Жишээ нь: 1 гэж оруулбал Davaa гэж хэвлэнэ.
12. Өгөгдсөн a,b хоёр тооны ихийг ол.
13. Өгөгдсөн a тоо тэгш, сондгой эсэхийг тодорхойл. Тэгш бол tegsh, сондгой бол sondgoi гэж хэвлэнэ үү.
14. Өгөгдсөн 2 оронтой тооны цифрүүдийн нийлбэрийг ол.
15. Сурагчийн нас a тоо өгөгдсөн бол харгалзах үеийг хэвлэ. Хэрэв 6-аас бага бол Tsetserleg, 18-аас бага бол Suragch, 22-оос бага бол Oyutan гэж хэвлэ.
16. Иргэн Дорж 3-н жилийн өмнө 2020 онд 21 настай байсан бол хэдэн онд төрсөн тооцоол.
17. Сурагч өдөр бүр 30 минут ном уншдаг тогтсон зуршилтай. Тэрээр сонгосон номоо уншиж дуусгахад зарцуулах хоногийг тооцох программ бичихээр шийджээ.
Оролтын өгөгдөл:
- Номын хуудасны тоо - [1... 1000] доторх бүхэл тоо
- 30 минутад унших хуудасны тоо - [1... 100] доторх бүхэл тоо
Гаралтын өгөгдөл:
- Тухайн номыгуншиж дуусгаххоногийн тоо. Хоногийн тоо бутархай байвал ихбүхэл хэсгийг авна. Жишээ нь: 22.12 бол 23 болно.
18. Та гар утсаа цэнэглээгүй үед цэнэглэгчээ цахилгааны залгуурт залгаатай орхидог уу? Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.05 төгрөгийн зардал гаргадаг хоног болон сард гарах зардлыг тооцож олов.