Ict Ict Зохиогч
Гарчиг: 12-р ангийн сурагчдын бие дааж бодох бодлогууд
Нийтлэгч: Ict
Чансаа 5 of 5 Des:
Шугаман төрлийн бодлого – I долоо хоногт бодох 1. Өгөгдсөн a,b тооны үржвэр, ялгавар, ноогдвор олох программ зохио. 2. a,b талтай тэгш ө...

Шугаман төрлийн бодлого – I долоо хоногт бодох

1. Өгөгдсөн a,b тооны үржвэр, ялгавар, ноогдвор олох программ зохио.

2. a,b талтай тэгш өнцөгтийн талбай, периметрийг олох программ бич.

3. a талтай квадрат суурьтай h өндөртэй тэгш өнцөгт параллелепипедийн эзэлхүүн, бүтэн гадаргуугийн талбайг тус тус олох программ бичнэ үү.

4. (x1, y1), (x2, y2) координаттай цэгүүдийн хоорондох зайг олж хэвлэх программ бичнэ үү.

5. a,b талтай тэгш өнцөгт гурвалжны талбай, периметрийг олж хэвлэх программ бичээрэй.

6. r радиустай тойргийн талбай, тойргийн радиусыг олж хэвлэх программ бич.

7. Өгөгдсөн 2 тооны арифметик ба геометр дундажыг ол.

Салаалсан төрлийн бодлого – II долоо хоногт бодох

8. а тоо эерэг эсвэл сөрөг эсэхийг тогтоох программ бич.

9. Өгөгдсөн гурван тоог өсөх эрэмбээр байрлуул.

10. Өгөгдсөн 3 тооны аль багыг нь ол.

11. Өгөгдсөн гурван тоо гурвуулаа сондгой тоо мөн эсэхийг тодорхойл.

12. Өгөгдсөн дөрвөн тооны ядаж нэг нь сондгой тоо мөн эсэхийг тогтоо.

13. Өгөгдсөн дөрвөн оронтой тоо өөрийнхөө аль нэг цифрт хуваагдах эсэхийг

тогтоо.

14. Өгөгдсөн гурван гурван тооны хамгийн их тооноос хамгийн бага тоог хассан

ялгаварыг ол.

15. a,b,c талтай гурвалжинг зөв гурвалжин, адил хажуут гурвалжин мөн эсэхийг тодорхойл

Давталт төрлийн бодлого – III долоо хоногт бодох

16. Өгөгдсөн натурал тоо хүртэлх бүх тэгш тоонуудыг хэвлэ.

17. a -аас b хүртэлх тоог хэвлэ.

18. n тооны фактролиалыг ол.

19. 2-ийн n зэргийг ол. 

20. Өөрийн нэрийг n удаа хэвлэ.

21. Өгөгдсөн n тооны хуваагчдын тоог ол.

22. Өгөгдсөн натурал тоог анхны тоо мөн эсэхийг тогтоо.

23. n төгрөг, сарын b хүүтэй хадгалсан бол m сарын дараа хэдэн төгрөг болохыг тооцоолох программ зохио.

24. 1-ээс n хүртэлх тоон дотроос 

a. Сондгойтоонуудыг хэвлэх, 

b. Тэгш тоонуудын нийлбэрийг олох

c. K-д хуваагдах тоонуудын үржвэрийг олох программ бичнэ үү.

25. Өгөгдсөн n тоо хүртэлх 2 ба 3-т хуваагддаг тоонуудыг хэвлэ.

26. Өгөгдсөн n оронтой тооны цифрүүдийн нийлбэрийг ол.

27. Хоёр талаасаа ижил уншигддаг тоог палиндром тоо гэдэг. N тоо хүртэлх бүх палиндром тоонуудыг хэвлэ.

28. 1-ээс n хүртэлх тоон дотроос 5-д хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.


GOOD LUCK


 
Top